top banner

Хэт их халж байгаа нь ургацад нөлөөлж болзошгүй байна


2018-06-21 17:41:20
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд 22330 га-д улаан буудай, 101.5 га-д арвай, 310 га-д овъёос, 2262 га-д тэжээлийн ургамал, 243 га-д хүсний ногоо, 230 га-д төмс тариалсан байна. Нийт нутгаар гандуу жил болохтой холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас улаан буудайны ургацыг нэмэгдүүлэх зорилгоор ганд тэсвэртэй алтайскы сортын улаан буудайн үрийг тариаланчдад нийлүүлжээ.

Үр тарианы зонхилох хувийг тариалдаг Батууртуруун суманд үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыг удаа дараа хийснээр тус суманд хур тунадас орж, газрын шим сайн байгаа аж. Харин төмс, хүнсний ногооны зонхилох хувийг тариалдаг Улаангом сумын нутагт хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа нь ургацанд нөлөөлж болзошгүй байна.
“Хаврын тариалалтын үеэр ОХУ-аас 300 тн улаан буудайн үрийг оруулж ирж 20 гаруй аж ахуйн нэгж, 50-иад тариалан эрхлэгчдэд нийлүүлсэн. Одоогоор тариалалтын ажил бүрэн дуусаад байна. Энэ зун хур бороо багатай, хэт их халах төлөвтэй байгаа. Иймээс зарим тариаланчид маань талбайгаа услах усны эх үүсвэр хүрэлцэхгүй байх эрсдэлтэй байна” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир хэллээ.
Б.Батхүү

Монгол брэнд