top banner

ОХУ НҮБ-тай цаашид үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгджээ


2018-06-21 17:47:34
Зураг
МОСКВА. /РИА Новости/. ОХУ цаашид НҮБ-тай үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштай уулзах үеэрээ мэдэгдэв.
 
Тэрбээр хэлэхдээ “НҮБ бол хосгүй талбар бөгөөд олон улсад бий болох хямралаас урьдчилан сэргийлэх, түүнийг зохицуулахад чиглэсэн онцгой үүрэгтэй байгууллага юм. Бид НҮБ-тай цаашид үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Харин А.Гутерриш хэлэхдээ "ОХУ бол НҮБ-д чухал үүрэгтэй, нөлөө бүхий орнуудын нэг юм" гэж тэмдэглэсэн байна.  
Э.Аянзаяа 

Монгол брэнд