top banner

Махны үнэ ханш өсчээ


2018-06-21 23:26:23
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт мах, сүү, цагаан идээний үнэ ханш өмнөх оны мөн үеэс кг болон литр тутамдаа 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байна.
Тухайлбал, аймгийн төвийн "Дэлгэрэх" хүнсний захад жижиглэнгээр хонины мах нэг кг нь 7500 төгрөг, үхрийн мах нэг кг нь 7000 төгрөг, ямааны мах нэг кг нь 7000 төгрөгийн ханштай байна. Харин гулуузаар болон бөөнд нь авахад 500 төгрөгөөр татуу байгаа аж.
Мөн хонь амьдаар нь Амьчуулын тойргийн Сүү, цагаан идээний худалдааны төвийн гаднаас 150-180 мянган төгрөг, ямаа 100-150 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна.
Дашрамд, Тус худалдааны төвд сүү нэг литр нь 3000 төгрөг, тараг 3000-3500 төгрөг, өрөм нэг тогооных 8000-10000 төгрөг, ааруул 15000 төгрөгөөр зарагдаж байна.
                                                                                                                                  Б.Мөнхзул

Монгол брэнд