top banner

Перугийн шигшээ Францын шигшээд 0:1-ээр хожигдлоо


2018-06-22 07:21:44
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “С” хэсгийн Франц, Перугийн тоглолт Екатеринбург хотын төв цэнгэлдэх хүрээлэнд урд шөнө Улаанбаатарын цагаар 23 цагт эхэлж, Францын шигшээ Перугийн шигшээг 1:0-ээр хожлоо.

Энэ тоглолтын цорын ганц гоолыг Францын залуу тоглогч Мбаппе хийж, багтаа ялалт авчирлаа. Франц С хэсгийг зургаан оноотойгоор тэргүүлж эхлэв. Хэсгийн эхний тоглолтод Австралийг 2:1-ээр хожсон францчууд Перуг хожвол хэсгээ тэргүүлэх бүрэн боломжтой байсан бол Перугийн шигшээ баг заавал хожиж байж цааш өрсөлдөх боломжоо хадгалах байв.

Өмнө нь хоёр баг ганцхан удаа буюу 1982 онд нөхөрсөг тоглолт хийхэд Перугийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж байжээ.
Харин өнөөдрийн тоглолтод Францын шигшээ баг тэр ялагдлын хариугаа авч чадлаа. Перугийн шигшээ баг ийнхүү хоёр дараалан хожигдсоноор нэр төрийн сүүлийн тоглолтоо Австралитай хийнэ.

С хэсгийн оноог танилцулахад, Франц - 6 оноо (2 хожил), Дани - 4 оноо (1 хожил, 1 тэнцээ), Австрали - 1 оноо (1 тэнцээ), харин Перу - 0 оноотой хэсгээсээ шалгарах боломжгүй боллоо.
 

Д.Өлзий


Монгол брэнд