top banner

Хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ


2018-06-22 10:10:00
Зураг
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян болон Балба улсын Ерөнхий сайд К.П.Шарма Оли нар пүрэв гарагт Бээжин хотноо яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Манай хоёр улс нь уул усаар холбогдсон сайн түншийн харилцаатай билээ” гэж Ли Кэцян онцлон тэмдэглэжээ.

Хятад болон Балба улс нь дипломат харилцаа тогтоосноосоо хойш энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчимд тулгуурласан найрсаг дотно харилцааг бэхжүүлсээр ирсэн юм.

БНХАУ-ын зүгээс хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Балба улстай хамтран хүчин чармайлт тавих хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

“Хоёр талын харилцааг хөгжүүлэх нь зөвхөн хоёр улсад үр ашигтай байх төдийгүй мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр үзүүлэх билээ” гэж Ли Кэцян нэмж хэлжээ.
Э.Хулан
 


Монгол брэнд