top banner

Шинмоэ галт уул дахин дэлбэрчээ


2018-06-22 10:58:41
Зураг
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы баруун өмнөд хэсэгт оршдог Шинмоэ галт уул өнөө өглөө орон нутгийн цагаар 9 цагийн орчимд дахин дэлбэрч, 2600 метрийн өндөрт утаа тортог, үнс нурам цацсан тухай тус улсын цаг уурын агентлагаас мэдэгдсэнийг телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг уламжлав.

Галт уул судлалын мэргэжилтнүүд орон нутгийн оршин суугчдад хандан галт уулын чулуулаг хийгээд үнс нурамд өртөх аюулаас сэргийлж, уул руу 3 километрээс дотогш ойртохгүй байхыг анхааруулаад байгаа аж. 

Галт уулын орчимд аюулын гуравдугаар түвшний горим тогтоогоод байгаа бөгөөд тус улсад уг үзүүлэлтийг 1-5 түвшнээр хэмждэг юм. Шинмоэ галт уул нь тус улсын цаг уурын агентлагийн байнгын хяналтанд байдаг идэвхтэй 50 галт уулын нэг ажээ.
Э.Хулан
 

Монгол брэнд