top banner

Дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдааг сайжруулна


2018-06-22 16:48:29
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго" Үндэсний хэлэлцүүлэг энэ сарын 25-нд Төрийн ордонд болно.

НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2015 оны 9 дүгээр сард “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр баталсан. Ядуурлыг устгах, байгаль орчноо хамгаалах, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг олон улсын хөгжлийн талаарх асуудлыг шийдвэрлэхээр санал болгон дэвшүүлж буй багц зорилтуудаа хамруулжээ. Манай улс ч тус хөгжлийн зорилготой уялдуулан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 оны 2 дугаар сарын 5-нд УИХ-аар баталсан.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах үүднээс салбар бүрийн дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдааг сайжруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх механизмыг бий болгох, санхүүгийн болон хяналт, шинжилгээ, үнэлгээний оновчтой тогтолцоог бүрдүүлэх асуудлыг хөндөнө. Уг хэлэлцүүлэгт олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газар, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцох аж.
Ч.Ариунболд

Монгол брэнд