top banner

Ким Жөн Уныг ухаалаг хэмээн магтжээ


2018-06-24 09:03:31
Зураг
ВАШИНГТОН. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг “гайхалтай яриа хэлэлцээ хийдэг” хүн гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ.

“Хамгийн чухал нь бидний харилцаа тун сайн байгаа. Тэр хөгжилтэй, маш ухаалаг, гайхалтай яриа хэлэлцээ хийж чаддаг хүн. Бид хүмүүсийн бодож байснаас ч илүү богино хугацаанд гайхалтай ахиц дэвшилд хүрч чадсан гэж би бодож байна” хэмээн Д.Трамп хэлжээ.

Өмнө нь тэрбээр Умард Солонгосын удирдагчид итгэж байгаагаа хэлсэн юм. АНУ-ын Умард Солонгостой хийж буй яриа хэлэлцээ үргэлжилж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео удахгүй Умард Солонгосын төлөөлөгчидтэй уулзах аж.
Э.Аянзаяа 


Монгол брэнд