top banner

БНЭУ-ын Дотоод хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө


2018-06-24 11:26:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө.

Чингис хаан Олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.
 
Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг бататган гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Монгол брэнд