top banner

Коста-Рикаг 2:0-ээр хожсон Бразилчууд ирэх лхагва гарагт Сербийн багтай тоглоно


2018-06-24 12:36:17
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий найм дахь өдрийн E хэсгийн Бразил , Коста-Рикагийн тоглолт манай цагаар энэ сарын 22-ны цагт Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болж 2:0-ээр Бразилчууд хожсон юм.

Энэ х
оёр багт тэнцээний нэг оноо биш бүтэн гурван оноо хэрэгтэй байв. Харин тэдний тулаан 90 минутын турш аль аль нь гоол хийлгүй тоглолт дууссан юм. Ялангуяа бразилчууд олон удаа хаалга руу ширүүхэн цохилтууд хийсэн боловч амжилтгүй болж байлаа.

 

Харин
шүүгч нэмэлт зургаан минутыг өгөхөд Ф.Коутиньо ердөө эхний минутад гоол хийж багтаа чухал гурван оноог авчирлаа. Яагаад чухал гэвэл эхний тоглолтод Бразил Швейцарьтай тэнцсэн юм. Коста-Рикагийн шигшээгийн хувьд өмнөх тоглолтдоо Сербид хожигдсон.

Бразил, Коста-Рикагийн тоглолт дуусахын өмнөхөн Неймар хоёр дахь гоолыг хийж, бразилчууд энэ дэлхийн аваргын анхны хожлоо авч чадсан юм. Мөн тэд маш чухал гурван оноог авснаар хэсгээ тэргүүлж эхлэв.

Харин Коста-Рика цааш шалгарах боломжгүй болсон бөгөөд хоёр хожилдолтойгоор хэсгийн сүүлд бичигд
лээ. Тоглолтын төгсгөлд гоол хийсэн Неймар уйлж байгааг харахад үнэхээр чухал ялалтыг авчирч чадсаныг гэрчилж байв.

Бразилчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 27-нд Сербийн багтай хийх юм. Энэ тоглолтод Бразилын шигшээ тэнцэх эсвэл хожиход шөвгийн 16-д өрсөлдөх боломж гарна.
 
Д.Өлзий

Монгол брэнд