top banner

Нигерийн шигшээ Исландын шигшээг 2:0-ээр хожиж хэсэгтээ хоёрт жагслаа


2018-06-24 14:55:02
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Волгоград хотноо болсон хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий D хэсгийн Нигери, Исландын тоглолтод Нигерийн хөлбөмбөгчин Ахмед Муса 49, 75 дахь минутад 2 гоол хийж өөрийн багт ялалт авчирлаа.

Энэ х
оёр баг өмнө нь 1981 онд нөхөрсөг тоглолт хийхэд Исландын шигшээ баг Нигерийг 3:0-оор хожиж байжээ. Волгоград арена” цэнгэлдэхэд болсон энэ тоглолтыг 40 мянган хүн үзсэн байна. Тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн бөгөөд хоёр дахь үеийн эхэнд Нигерийн Ахмед Муса эхний гоолыг оруулж, нигерчүүд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Энэ тоглолтын баатар Муса 75 дахь минутад дахин гоол оруулснаар хожлоо улам баталгаажуулсан юм.

Үлдсэн хугацаанд Исландын шигшээ гоол оруулахыг хичээсэн
боловч үр дүнд хүрээгүй юм. Нигерийн супер одоор нэрлэгдээд байгаа Ахмед Муса хоёр гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтын зургадугаар эгнээнд зургаан тамирчны хамт бичигдлээ.

Нигер, Аргентиний тоглолт зургадугаар сарын 26-нд болно. Мөн энэ өдөр хоёр хожилтойгоор хасагдах шатанд өрсөлдөх нь тодорхой болсон Хорват Аргентинтай тэнцсэн Исландтай тоглоно. Энэ хэсгээс Нигер, Исланд гарах эсвэл Аргентинд боломж олдох уу гэдгийг гурван хоногийн дараа
тодорно.

D хэсгийг Хорват - 6 оноо (2 хожилтойгоор цааш өрсөлдөх эрхээ авсан)-той тэргүүлж байгаа бол Нигери - 3 оноо (1 хожил, 1 хожигдол) хоёрт бичигдэж байна. Харин Исланд, Аргентин хоёр адилхан 1 оноо (1 тэнцээ, 1 хожигдол)-той явна. 

Д.Өлзий


Монгол брэнд