top banner

Бельгичүүд Тунисын шигшээг 5:2-оор хожиж хэсгээ тэргүүллээ


2018-06-24 16:05:15
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон G хэсгийн Бельги-Тунисын тоглолтод бельгичүүд 5:2-оор хожиж хоёр дахь ялалтаа байгуулав.

Тоглолтын 7 дахь минутад Эден Хазард эхний гоолыг оруулснаар белгичүүд тэргүүлж эхэлсэн. Энэ цагаас хоёр багийн гоолын цуваа үргэлжилж 16 дахь минутад Ромел Лукаку хоёр дахь гоолыг оруулсан бол ердөө хоёрхон минутын дараа Тунисын Бронн багийнхаа эхний гоолыг хйисэн.

Харин тоглолтын 48 дахь минутад Лукаку Белгийн хаалганд гурав дахь гоолыг оруулсан бол багийн ахлагч Хазард мөн л хоёр минутын дараа дөрөв дэх гоолыг оруулснаар белгичүүд тэргүүллээ бататгасан юм. Тоглолтын 90 дэх минутад сэлгээгээр орж ирсэн Батшуи тав дахь гоолыг оруулсан бол Тунисын Хазри нэмэлт /90+3/ цагт хоёр дахь гоолыг хийснээр тоглолт өндөрлөв.

Хоёр хожилтой болж шөвгийн 16-д өрсөлдөх боломжоо олж авсан Бельгийн шигшээ 6 оноотойгоор хэсгээ тэргүүлж байгаа бол Англи 3 оноотой хоёрт бичигдэж байна. Энэ хэсгийн Тунис, Панамын шигшээ багууд 0 оноотой байгаа юм.

Д.Өлзий


Монгол брэнд