top banner

Сампаоли үлдсэн ч "состав"-ыг Месси шийднэ


2018-06-24 17:35:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр тоглолтын дараа хэсэгтээ "хомоол хамж" байгаа Аргентиний шигшээгийн тоглогчид Нигеритэй хийх гуравдахь тоглолтын өмнө дасгалжуулагч Сампаолиг солихыг Хөлбөмбөгийн холбоондоо шаардсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Холбооны удирдлагууд болон тоглогчдын уулзалт тэгвэл болж ямар ч байсан Сампаолиг одоогоор халахгүй байх тохиролцоонд хүрчээ. Гэвч Нигеритэй тоглох тоглолтод гараанд гарах тоглогчдын нэрийг Сампаоли бус "Альбиселести"-ийн лидерүүд болох Месси, Маскерано нар гаргахаар болсон гэнэ.


Хэдэн жилийн өмнөөс л Холбоо болон Месси тэргүүтэй хэдэн тоглогчдын зөрчлийн тухай яригдаж байсан. Тухайлбал Месси болон Маскенаро нарын хэдэн "архаг" тоглогчид шигшээ багтаа дандаа "өөрийн талын" тоглогчдыг дуудахыг шахаж, шантаажилдаг, эсвэл өөрсдөө тоглохгүй гэж боодог хэмээн яриа гардаг байсан нь ортой байж. Ямар ч гэсэн "том толгой" гаргаж өөрсдийгөө дасгалжуулагчаасаа дээгүүр тавьж байгаа нь мэргэжлийн тамирчны ёс суртахуун лав биш! 

Маскерано, Месси нар байтугай хөлбөмбөгийн хаан Пеле, амьд домог Марадона ч дасгалжуулагчийнхаа үгээр л тоглодог байсан даа. Цаг өөр болж дээ, үнэн бол? хэмээн ОХУ-д ДАШТ-ийг сурвалжилж байгаа "Таван цагариг" сонин, Монголын хөлбөмбөгийн холбооны тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин мэдээллээ.

Монгол брэнд