top banner

Шинэ Арбатад ФИФА-гийн Дэлхийн хөлбөмбөгийн музейн үзмэрээс үзэсгэлэн гаргажээ


2018-06-24 20:40:20
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Таван цагариг" сонин, Монголын Хөлбөмбөгийн холбооны тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин ОХУ-ын Москва хотын Шинэ Арбатын гудамжнаас мэдээлж байна.

Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр Москвад ирж байгаа, мөн энэ хотоор дамжин бусад хотууд руу зорчиж буй хөлбөмбөгийн хорхойтнууддаа сонордуулах сонин байгааг дуулгая. Монголчуудын сайн мэдэх Шинэ Арбатад ФИФА-гийн FIFA World Football Museum -ийн үзмэрүүдээс бүрдсэн үзэсгэлэн ДАШТ-ийг дуустал ажиллаж байгаа.



Уг музей нь Швейцарийн Цюрих хотноо байдаг бөгөөд харин ДАШТ-ийн ерөнхий спонсоруудын нэг Hyundai Motors -ийн дэмжлэгтэйгээр музейн үзмэрүүдээс шилжүүлэн авчирч үзэсгэлэн гаргажээ.



Энэ үзэсгэлэнгээс та Хөлбөмбөгийн хаан Пелегийн өмсөж явсан пүүз, домогт хаалгач Лев Яшины өмсгөл, мөн "Алтан дагина" цом гээд л олон сонирхолтой үзмэрийг сонирхож болно. Мөн шилдэг хөлбөмбөгчдийн оролцсон ток шоуд оролцож, гарын үсгийг нь авч дурсгалын зураг татуулах боломжтой ч таарч магадгүй юм.

Өнөөдөр л гэхэд дэлхий болон Европын аварга, Францын хөлбөмбөгч Д. Трезеге оролцож байна. Мөн өнөөдөр, бас зургадугаар сарын 27-нд энд FIFA World Cup Winners Trophy айлчлах юм. Үзэсгэлэн өдөр бүр өглөө 10 цагаас оройн 22 цаг хүртэл үүд хаалга нь нээлттэй байх аж.



Монгол брэнд