top banner

Японы шигшээ Сенегалын шигшээ багтай 2:2-оор тэнцлээ


2018-06-25 01:13:07
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар урд шөнө 23 цагаас хөлбөмбөгийн ДАШТ-ий Н хэсгийн Япон-Сенегалын тоглолт болж, хоёр баг 2:2-оор тэнцлээ.

Энэ тоглолтын эхний гоолыг Сенегалын Мане 11 дэх минут хийсэн Японы Инүй 34 дэх минутад хийж эхний хагас тэнцээгээр өндөрлөв. Харин хоёрдугаар хагасын 71
дэх минутад Сенегалын Ваге гоол оруулж дахин сенегалчууд тэргүүлж эхэллээ. Энэ тэргүүллийг сэлгээгээр орж ирсэн Хонда 7 минутын дараа зогсоож чадлаа.

Хоёр багийн тоглолт сүүлийн 20 гаруй минутад нэлээд олон удаа харилцан довтолгоо хийсэн ч гоол оруулж чадалгүй 2:2-оор тэнцэж тус бүр нэг оноотой тулаан өндөрлөлөө.


Японы шигшээ багийн хувьд эхний тоглолтдоо Колумбын шигшээг 2:1-ээр хожиж, Өмнөд Африкийн багийг Ази тивийн улсаас анхлан хожсон түүхэн амжилтыг үзүүлсэн юм. Япончууд өмнөх 20 дахь удаагийн 2014 оны ДАШТ-д мөн Колумбтэй нэг хэсэгт багтаж 4:1-ээр  хожигдож байлаа.

Сенегал
ын шигшээ өмнөх тоглолтдоо Польшийн шигшээг 2:1-ээр хожсон. Хоёр багийн хувьд аль аль нь эхний тоглолтоос гурван оноогоо авсан болохоор одоо хоёул 4 оноотой болов.

Японы шигшээ баг 1998 оноос хойш Азийн бүсээс тогтмол дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд 2002, 2010 онуудад шөвгийн 16-д шалгарч байсан. 2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-д хэсгээсээ га
раагүй юм.
 

Д.Өлзий


Монгол брэнд