top banner

Дуучин Рейн шинэ цомог гаргана


2018-06-25 11:04:45
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Рейн ирэх 11-р сард шинэ цомгоо гаргахаар төлөвлөөд буй тухай даваа гарагт түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Уг цомгоо төлөвлөсөн хугацаандаа гаргавал түүний “Rain Effect” нэртэй зургаа дахь цомог 2014 онд олон нийтийн хүртээл болсноос хойш 3 жил 10 сарын дараа гарч буй анхны цомог нь болох аж. Рейнийн өөрийн зохиосон дуунууд уг цомогт багтах юм байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, тэрбээр Өмнөд Солонгосын алдарт тамирчны амьдралаас сэдэвлэсэн “Ум Бок Дун” гэдэг киноны зураг авалтаа энэ сарын сүүлээр дуусгаад цомгийн ажилдаа шамдан орох гэнэ.
 
Э.Хулан


 


Монгол брэнд