top banner

Онцгойн холбоочид тусгай байр эзэллээ


2018-06-25 11:21:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЗХЖШ-аас зохион байгуулсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээн энэ сарын 22-23-ны өдөр боллоо.
Тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 17 багийн 80 гаруй тамирчин оролцон, хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор дасгал, кибер цэрэг, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, зүг чиглэл, байрлал олох, “Зэвсэгт хүчний холбоо мэдээллийн хөгжилд бидний оролцоо” эссе бичлэгийн уралдаан гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм. Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн шуурхай удирдлагын Холбоо зарлан мэдээллийн чиглэлийн мэргэжилтэн, Үндэсний аврах бригадын Холбооны тусгай бүлгийн алба хаагчид оролцон, багийн дүнгээр тусгай байрт шалгарлаа. Мөн радио илрүүлэлтийн “үнэг агналт”-ын төрөлд Үндэсний аврах бригадын Холбооны тусгай бүлгийн аврагч холбоочин, дэд ахлагч Б.Батбаатар хүрэл медаль хүртэн, гуравдугаар зэргийн болзол хангасан бол хурдач радиотелеграфчны төрөлд дэд ахлагч Н.Хүсэл хоёрдугаар зэргийн болзол хангалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Ж.Батсайхан


Монгол брэнд