top banner

“Brent” маркийн газрын тосны үнэ буурчээ


2018-06-25 15:46:21
Зураг
МОСКВА. /ТАСС/. Энэ сарын 22-23-нд болсон Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус улс орнуудын уулзалтын дүнд “Brent” маркийн газрын тосны 8 дугаар сард худалдах фьючерс хэлцлийн үнэ ICE бирж дээр 2 хувиар буурч, нэг баррель нь 74,05 ам.доллар болсон байна.

Өнгөрсөн бямба гарагт болсон уулзалтад талууд оны хоёрдугаар хагасын туршид өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1 сая баррелиар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцөн тохирсон бөгөөд ирэх 9 дүгээр сард энэ түвшинг эргэн харж магадгүй байна.

Түүнчлэн уулзалтын үеэр ОПЕК-ийн гишүүн улсуудын сайд нар тус байгууллагад ОХУ-ыг ажиглагчийн хувиар элсүүлэх асуудал хийгээд 2018 оноос хойш тус байгууллагын үйл ажиллагааг ямар хэлбэрээр явуулах талаархи асуудлуулыг хэлэлцсэн байна. “Brent” маркийн газрын тосны 8 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ энэ сарын 22-нд Лондонгийн ICE бирж дээр 3 хувиар өсч, 75,2 ам.доллар болжээ.
 
Э.Аянзаяа 



Монгол брэнд