top banner

Нэг өдөр гурван хүн усанд осолджээ


2018-06-25 15:47:36
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-т усанд осолдлоо, живлээ, усаар аялаад сураггүй алга боллоо гэсэн дуудлага өдөр бүр ирэх болжээ. Өчигдөр л гэхэд 3 хүн голын усанд осолджээ. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ойролцоох Ерөө голын усанд 35 настай эмэгтэй У живсэн тухай дуудлагыг тус аймгийн ОБЕГ 14:10 цагт хүлээн авчээ. Осолдсон газраас цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Төв аймгийн Баяндэлгэр сумын амралтын газарт амарч байсан 35 настай, эрэгтэй У Хэрлэн голын усанд сэлж байгаад живсэн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дахь Ховд голын усанд тус сумын харьяат 21 настай эмэгтэй А осолджээ. Тиймээс иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, гол мөрний усны түвшин буураагүй үед голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Ж.Батсайхан


 


Монгол брэнд