top banner

Олон хүн аянганд ниргүүлэн амиа алджээ


2018-06-25 16:10:21
Зураг
ШИНЭ ДЕЛИ. /Синьхуа/. Энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас есөн хүн аянганд ниргүүлж амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Ням гарагийн шөнө есөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Амь үрэгдэгсдийн тав нь Катихар болон Мунгер дүүрэгт, дөрөв нь Наланда, Гаяа болон Банка дүүрэгт аянганд цохиулан амиа алдсан байна” гэж тус улсын онцгой байдлын албаны ажилтан мэдээлжээ.

Мужийн засгийн газрын тэргүүн Нитиш Кумар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд, тэдэнд 400000 рупи буюу 6000 ам.долларын тэтгэмж олгоно гэж мэдэгдсэн байна.

Ойрын өдрүүдэд аянга цахилгаантай ширүүн бороо орно гэж Энэтхэг улсын цаг уурын хүрээлэнгээс ард иргэддээ анхааруулаад байгаа бөгөөд тус улсад зургаа, долдугаар сард борооны улирал үргэлжилж, аянга цахилгаантай аадар бороо орох нь элбэгшдэг ажээ.
 
Э.Хулан

 


Монгол брэнд