top banner

“Hunnu Music Festival 2018” тав дахь жилдээ болно


2018-06-25 16:53:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин үеийн хөгжим тэр дундаа шинэлэг өнгө төрхийг илэрхийлэгч залуусын хүсэн хүлээдэг олон улсын хөгжмийн “Hunnu Music Festival 2018” энэ сарын 29-нд Чингисийн морьт хөшөөт цогцолбор буюу Цонжин Болдогт болно.

Энэхүү фестивалийг  “ON AD” agency, “Jenco Tour Bureau” ХК хамтран зохион байгуулж буй юм.

Тав дахь жилдээ болох тус шоу Монголын аялал жуулчлалын салбарт брэнд үйл ажиллагаа болж чадсан гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Бүтэн нэг өдрийн турш үргэлжлэх уг фестивальд progressive, electro-house урсгалаар дэлхийд танигдсан DJ нараас гадна энэ жил урилгаар "The Black Eyed Peas" хамтлагийн дуучин Apl.De.Ap хүрэлцэн ирэх аж.

Реппер продюссер Apl.De.Ap нь 1995 оноос хойш уран бүтээлийн гараагаа  эхэлсэн бөгөөд соло сингл  уран бүтээлээ 2012 оноос толилуулж байна. Тэрбээр 2013 онд "Voice of the Philippines" шоунд шүүгчээр ажиллаж байжээ.
 
Э.Энхсаруул



Монгол брэнд