top banner

Улаан загалмай хорооны 60 жилийн ойн туг аялуулж эхэллээ


2018-06-25 17:28:01
Зураг

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Улаан загалмай хорооны 60 жилийн ойг утган хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үүднээс туг аялуулж эхэллээ. Тогтвортой үйл ажиллагааны чадавх бий болгох нь тус аяны гол зорилго аж.

Аяны хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах бөгөөд үйл ажиллагааг нээж, Хэрлэн сумын ИТХурлын даргад санал тавилаа. 

Улаан загалмайн гишүүнчлэлд хамрагдаж буй иргэдийн 80 хувь нь малчид байдаг ч төрийн байгууллагууд Улаан загалмай хороонд жил бүр 6000 төгрөгийн татвар төлдөгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй.

Иймд төрийн байгууллагуудыг Улаан загалмайн хороотой идэвхтэй ажиллах тухай хүсэлт тавьж, "Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжсэнээр та олон хүнд инээмсэглэл, аз жаргал бэлэглэнэ" хэмээн Хэнтий аймаг дахь Улаан загалмайн хорооны дарга М.Өлзийбат уриаллаа. 

Д.Одонтунгалаг


Монгол брэнд