top banner

Садан төрөлтэй нь уулзуулах хүмүүсийг сонгож эхэлжээ


2018-06-25 18:18:30
Зураг
МОСКВА. /ТАСС/. Олон улсын улаан загалмайн хорооны /ОУУЗХ/ ивээл дор өнгөрсөн баасан гарагт болсон хоёр Солонгосын яриа хэлэлцээний үеэр талууд Солонгосын дайны улмаас салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг садан төрөлтэй нь ирэх 8 дугаар сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцсон юм. Үүнтэй холбоотойгоор  садан төрөлтэйгээ уулзахаар Умард Солонгосыг зорих хүмүүсийг Өмнөд Солонгос улс сонгож эхэллээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, тус уулзалтад оролцох хүсэлтээ Өмнөд Солонгосын хэдэн арван мянган хүн илгээжээ. Уулзалтад оролцохыг хүссэн хүмүүсээс 500 хүний нэрийг компьютерийн тусламжтайгаар санамсаргүй байдлаар сонгох бөгөөд дараа нь эдгээр хүний нэрсийн жагсаалтыг 200 болгож бууруулах аж. Сонгогдсон хүмүүсийн нэрсийн жагсаалтыг талууд эцсийн байдлаар 8 дугаар сарын 4-нд солилцох ёстой юм байна. Тусгаарлагдсан гэр бүлийнхний уулзалт Умард Солонгосын Кымгансан уулын амралт, сувиллын газарт болох аж.

Солонгосын дайны үеэр ойр дотныхноосоо тусгаарлагдсан 57 мянга орчим хүн Өмнөд Солонгост байдаг аж.  Тэдний дийлэнх нь 1953 оноос хойш ойр дотныхонтойгоо уулзаагүй байна.
Э.Аянзаяа 
 

Монгол брэнд