top banner

Хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр ОХУ-д очиж буй жуулчдын тоогоор Хятад улс эхний гуравт жагсав


2018-06-26 11:07:16
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. ОХУ-д зохион байгуулагдаж буй Хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр Хятадын 100 мянган хүн ОХУ-ыг зорино хэмээн Хятад улсын хамгийн том онлайн аялал жуулчлалын сайт болох Сtrip-ын статистик мэдээнд дурджээ.
Ийнхүү Хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр ОХУ-д очиж буй жуулчдын тоогоор Хятад улс эхний гуравт жагсаж байгаа аж. Мөн тус сайтын тооцоолсноор тэдгээр жуулчид ОХУ-д аялах хугацаандаа тус улсад 3 тэрбум юанийн орлого оруулна гэжээ.
ОХУ-ын хувьд хамгийн олон жуулчин очдог улс  Хятад  бөгөөд жуулчдын  тоо сүүлийн хэдэн жил хамгийн тогтовортой өндөр байгаа аж. 2017 онд давхардсан тоогоор Хятадын 1.47 сая иргэн ОХУ-д аялахдаа 1.8 тэрбум ам.долларын орлого оруулсан байна.
Одоогоор Хятад улсаас ОХУ- руу өдөрт 20 шууд нислэгээр 4000 гаруй жуулчин зорчиж байна. Эдгээр шууд нислэгүүд дотроос ихэнх хотуудын нислэгийн дүүргэлт 90-с дээш хувьтай байгаа аж.
2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ-ний тасалбарыг Хятадын 40251 иргэн худалдан авсан нь 9 дүгээрт жагссан үзүүлэлт юм.
Дашрамд дурдахад, нэг аялагч дунджаар 30 мянган юань буюу 11 сая гаруй төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарчээ. 
 
А.Анхбаяр
 
 


Монгол брэнд