top banner

Ажлын бүтээмж, урам зоригийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?


2018-06-26 15:54:55
Зураг
МОСКВА. /Би-Би-Си/. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүст шагнал урамшуулал олгох хамгийн тохиромжтой үеийг тодорхойлох зорилгоор Жонсоны нэрэмжит Менежментийн их сургуулийн маркетингийн танхимын доцент, судалгааны багийн ахлагч Кейтлин Вули хэд хэдэн туршилт явуулжээ.

Туршилтын явцад тэрбээр оролцогчдод янз бүрийн хөнгөхөн даалгавар өгсөн бөгөөд оролцогчдыг даалгавраа гүйцэтгэснийх нь дараа шоколад юмуу мөнгөөр шагнаж байжээ.
 
Энэхүү туршилтаараа судалгааны багийнхан хүмүүс ажил үүргээ гүйцэтгэсний дараа бус гүйцэтгэх явцдаа шагнал, урамшуулал хүртэх нь урам зориг хийгээд ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.  

Вулигийн илэрхийлэх гэсэн санаа нь хэрвээ таньд ямар нэгэн хобби байдаг бол, тухайлбал юм нэхэх, оёх дуртай бол таньд тухайн ажлыг гүйцэтгэх үйл явц нь таатай байдаг бөгөөд та дотроо сэдэлжсэн байдаг. Та тухайн зүйлийн зөвхөн үр дүнг нь харахын тулд бус хийж гүйцэтгэх үйл явцаас нь таашаал авахын тулд гүйцэтгэдэг гэжээ.
Э.Аянзаяа 

Монгол брэнд