top banner

Дорнод аймагт 3.9 магнитудын газар хөдлөлт боллоо


2018-06-26 16:15:58
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/ Өчигдөр буюу 6 дугаар сарын 25-ны 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт газар хөдлөлт боллоо. Тодруулбал, Баяндун сумын  төвөөс хойд зүгт 45 км-т орших 1 дүгээр багийн нутаг “Шивэрийн-Ам” гэдэг газар 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 
Дорнод аймгийн Онцгой байдлын газар тус сумын 1 дүгээр багийн Засаг даргаас газар хөдлөлт мэдрэгдсэн эсэхийг тодруулахад “”Шивэрийн-Ам” гэх газар 6 айл өрх нутагладаг, малчдад газар хөдлөлтийг чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэг хохирол учраагүй гэж мэдээлжээ.
 
Сонирхуулахад, Газар хөдлөлтийн рихтерийн шатлалаар 2.5-аас 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт хүнд бага зэрэг мэдрэгдэнэ, яльгүй гэмтэл үүсэж болно гэсэн байдаг.

Д.Дэлгэрмаа

Монгол брэнд