top banner

Хятад улсад олон тооны эртний ном, зохиол хандивлажээ


2018-06-27 09:41:37
Зураг
БЭЭЖИН. /Киодо/. Японы ерөнхий сайд асан Морихиро Хосокавагийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг “Эйсэй Бунко” музейн хамт олон Хятадын эртний 4175 номыг тус улсын үндэсний номын санд мягмар гарагт гардуулан өгсөн тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

Япон-Хятадын хооронд энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Токиогийн “Эйсэй Бунко” музейн зүгээс уг бэлгийг барьж байгаа ажээ.

Бээжин хотод болсон дээрх арга хэмжээний үеэр М.Хосокава хэлэхдээ "манай хоёр улсын найрсаг харилцаа цаашид үргэлжилж, энэхүү номууд Хятадын өнө эртний түүх, соёлын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэж тэмдэглэсэн байна.

Хятадын соёлын сайд Луо Шугань энэхүү сайхан бэлгийг барьсан уг музейн хамт олонд гүнээ талархал илэрхийлээд, “Хятад-Японы соёлын солилцоо нь хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ” гэж онцлон тэмдэглэжээ.
 
Э.Хулан
 


Монгол брэнд