top banner

Энэ жил улсын хэмжээнд 30 мянган га ойг цэвэрлэнэ


2018-06-27 12:52:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын тушаалаар энэ жил улсын хэмжээнд 39.7 мянган га-д ойн цэвэрлэгээ хийх нь. 
Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодруулахад, ой цэвэрлэхэд ойн замгүй байдагийн улмаас шавар намаг, гол ус нөлөөлөхөөс гадна ойн цэвэрлэгээ хийх ААН, байгууллагын хүн хүч, техник тоног төхөөрөмжийн хүчин чадал хангалтгүй, мөн түймрийн аюултай үе, хуурайшилттай холбоотойгоор хавар, намрын улиралд ой хаадаг зэрэг шалтгааны улмаас ахицтай хийгдэж чадахгүй байна. Гэхдээ энэ жил хүлээгдэж буй гүйцэтгэлээр дээрх баталсан 39.7 мянган га хэмжээнээс 30,0 гаруй мянган га ойг  цэвэрлэх байх. Ойн тухай хуулинд заасны дагуу сумын ИТХ-аас ойн мэргэжлийн ААН, ойн нөхөрлөлөөр ойн цэвэрлэгээ хийх хуваарийг баталсаны дагуу ойд цэвэрлэгээ хийдэг. Яамны зүгээс зөвхөн мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиладаг.
Тодруулга: Манай улсын ойн сангийн 2,7 сая.га талбайд 70,2 сая шоометр унасан хатсан модны нөөц байна.
Б.Болд




 


Монгол брэнд