top banner

Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэж байна


2018-06-27 20:16:29
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ./  Аймгийн Засаг даргын 2017 оны А/568 тоот захирамж, Хүнс хөдөө аж ахуйн газар /ХХААГ/-ын даргын 1/102 тоот албан бичигийн дагуу бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй мэрэгч амьтадтай байгаль орчинд халгүй энгийн механик, биологийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулж  байна.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт газр нутгийн 751, 4 мянган га талбайд үлийн цагаан оготно тархжээ. Ялангуяа Уулбаян,Түвшинширээ, Баяндэлгэр, Халзан, Сүхбаатар сумдад хамгийн их тархалттай байгаа юм. Одоогоор аймгийн хэмжээнд 130 ширхэг шувууны үүр суултуур  байрлуулж, бактерийн таван тонн бэлдмэлийг 13500 га талбайд цацаад байгаа аж.

“Үлийн цагаан оготныг төрөл зүйл нь авч үзвэл цайвар үлийч  буюу үлийн цагаан оготно, шар чичүүл, үхэр гогдой зэрэг оготны тархалт их байгаа. оготнотой тэмцэх ажлыг сумдын мал эмнэлэ үржлийн тасаг /МЭҮТ/, Байгаль орчны улсын байцаагч, Байгаль хамгаалагч болон холбогдох багийн Засаг дарга, малчидтай хамтран мэргэжил аргазүйн зөвлөгөөг мэргэжлийн хүмүү өгч ажиллаж байна. Мөн Мөнххаан, Баяндэлгэр, Түвшинширээ, Наран, Асгат, Баруун-Урт, Түмэнцогт, Онгон сумдууд бактерийн бэлдмэл болон энгийн механик, биологийн аргаар ус цутгах, хөеө ноохойг авах, шувууны үүр суудал босгох аргаар тэмцэх ажлыг санаачлан зохион байгуулж байна. Ер нь оготнотой тууштай тэмцэхийн тулд санхүүжилт л их шаардлагатай. Аймаг орон нутгийн зүгээс ч гэсэн ургамал хамгаалал дээр тодорхой хэмжээний төсвийг тавьж өгдөг болох хэрэгтэй. Ингэснээр илүү үр дүнд хүрнэ.” гэж ХХААГ-ын Бэлчээр, усан хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Лхамдулам хэллээ.          
Т.Одончимэг
 
 

Монгол брэнд