top banner

Цэвэр усны нөөцөө хамгаалах стратеги боловсруулжээ


2018-06-28 10:19:49
Зураг
ТУНИС. /Синьхуа/. Арабын бизнес удирдлагын хүрээлэнгээс лхагва гарагт зохион байгуулсан Тунисын эдийн засгийн чуулга уулзалт дээр тус улсын Ерөнхий сайд Иоссеф Чахед цэвэр усны нөөцөө хамгаалах үндэсний стратегиа танилцуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Ус тогтоох далан босгож цөөрөм үүсгэх, худаг гаргах үйл ажиллагааг дэмжих энэхүү стратеги нь дусал ус бүрийг ашиглах, хямгадах нөхцөл бүрдүүлэх бөгөөд Тунисын өмнөд хэсэгт гүний ус ашиглах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм” гэж Иоссеф Чахед онцлон тэмдэглэжээ.

Тус улсын усны нийт нөөцийн 77.3 хувийг хөдөө аж ахуйн салбарт, 15.5 хувийг ундны усны хэрэгцээнд ашигладаг бол 6 хувийг аж үйлдвэрийн үйл ажиллагаанд, 1.2 хувийг аялал жуулчлалын салбарт зарцуулдаг аж.
 
Э.Хулан
 


Монгол брэнд