top banner

Асашёорюү Дагвадоржид гөлөг бэлэглэнэ


2018-06-28 11:37:44
Зураг
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Монгол улсын ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Асашёорюү Дагвадоржид Монгол-Японы найрамдлын бэлэг тэмдэг болгон Акито үүлдрийн нохойг Япон улсын зүгээс бэлэглэхээр болсон тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.

Хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх үүргийг гүйцэтгэх болсон их аварга Д.Дагвадоржоос гөлгийг хүлээж авах эсэхийг эхлээд асуух бөгөөд түүнийг зөвшөөрсөн тохиолдолд “Масао” нэртэй гөлгийг ирэх долдугаар сард түүнд бэлэглэх юм байна.

“Масао” нь Пёнчаны өвлийн олимпийн аварга Оросын уран гулгалтын тамирчин Алина Загитовад бэлэглэсэн “Масару” нохойны дүү ажээ. “Бусад улс орнуудтай найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд Акито үүлдрийн нохойнууд тусалбал маш их баярлах болно” гэж уг үүлдрийн нохойг тэжээгчдийн бүлгийн ахлагч Такаши Эндо тэмдэглэжээ.
Э.Хулан
 

Монгол брэнд