top banner

Дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгч 12 компанийн жагсаалтад Хятадын 9 компани багтжээ


2018-06-28 17:00:26
Зураг
 Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 2017 онд дэлхийн ухаалаг гар утас үйлдвэрлэгч шилдэг компаниудыг шалгаруулсан жагсаалтын эхний 12  дахь байранд Хятадын 9 компани багтсан тухай Синьхуа агентлаг мэдээлэв.
Тодруулбал, АНУ-ын зах зээлийн судалгааны IC  Insights компаниас тухайн компанийн нийт борлуулалтын тоогоор уг жагсаалтыг гаргасан бөгөөд БНСУ-ын Самсунг компани тэргүүлж, АНУ-ын Арple компани удаалсан байна.
Хятад улсын ухаалаг гар утас үйлдвэрлэгчдээс Хуавэй-3, Oppo-4, Vivo-5, Xiaomi-6 байранд тус тус оржээ. Хуавэй компаний хувьд 153 сая гар утас борлуулснаар Хятадын үйлдвэрлэгчдийг тэргүүлсэн байна. Мөн сүүлийн үед тус салбарт хүч түрэн орж ирж буй Oppo, Vivo компаниуд нийлээд 210 сая гар утсыг зах зээлд нийлүүлжээ.
Түүнчлэн дээрх жагсаалтад багтсан Хятадын 9 компани нийтдээ 626 сая ухаалаг гар утсыг нийлүүлсэн нь өмнөх оныхоос 11 хувиар өссөн үзүүлэлт аж.
Судалгаанд Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэж буй гар утаснууд Самсунг, Айфон зэрэг гар утастай өрсөлдөх чадвар улам бүр нэмэгдэж байна гэжээ.
А.Анхбаяр
 


Монгол брэнд