top banner

Дарханы таван сурагч Дундговьд уртын дуу сурч байна


2018-06-28 18:50:11
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Дуу хуурын өлгий Дундговь нутагт Дархан-Уул аймгийн 15-р сургуулийн таван сурагч, хөгжмийн багшийн хамт уртын дуу сурахаар иржээ.

Тэрээр соёлын биет бус өвийг биечлэн өвлүүлэх зорилгоор МУГЖ Ж.Дүнжмаад шавь орж 8 хоногийн хугацаанд уртын болон болон ардын дууг дуулж сурсан байна. Тэд өмнө нь уртын дуу дуулж үзэж байгаагүй анхлан сурагчид юм.



Дархан-Уул аймгийн 15-р сургуулийн хөгжмийн багш Ж.Гүндэгмаа ярихдаа, “Бид уртын дуу сурах гэж Дуу хуурын өлгий нутгийг зорьж ирсэн. Анх хүүхдүүд маань цаашаа дуугардаг байсан бол одоо хоолой нь задарч, олон дуу сурч байна. Түүнчлэн зөвхөн сураад зогсохгүй цаашдаа уртын дууг үеийнхэндээ, сургуулийнхандаа түгээн дэлгэрүүлж, улам илүү хөгжүүлэх хүсэлтэй байна” гэв.

Тэдний сургалтын хугацаа маргааш дуусах бөгөөд уртын дууны өв соёлыг жил бүр улам түгээн дэлгэрүүлэн илүү олон хүнийг уртын дуунд дуртай болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол брэнд