top banner

"Баян-Ойт" цогцолбор сургуулийн шинэ барилгын ажил эхэллээ


2018-06-29 20:10:53
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Баян-Ойт" цогцолбор сургуулийн хуучин барилгыг нурааж, 250 хүүхдийн багтаамжтай шинэ барилга барихаар болжээ. Тус цогцолбор сургуулийн хуучин барилгыг буулгах, талбай чөлөөлөх ажил өнөөдөр эхэллээ.

Тус сургуулийн барилга 1963 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2013 оноос нуралт үүсч эхлэн, аймгийн Мэргэжлийн хяналт газар, Онцгой байдлын газраас хоёр удаа акт тавьж байсан байна. Үүнээс хойш тус цогцолборын удирдлага, хамт олон шинэ барилгатай болох хүсэлтээ шат шатанд тавьсаар ирсний дүнд 2018 оны улсын төсөвт шинэ барилгын төсөв суужээ.

Барилгын ажлыг 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр орон нутгийн барилгын "Хаш Гоёо" ХХК гүйцэтгэх бөгөөд энэ онд ашиглалтад оруулах юм байна. 

                                                                                                                    Б.Мөнхзул


Монгол брэнд