top banner

Төрийн албан хаагчдын интернэтийн хэрэглээг хязгаарлана


2018-06-29 20:30:16
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын "Интернэт зарим сүлжээг хязгаарлах тухай" аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Тус захирамж төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангаж цахим халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах зорилготой.
Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид ажлын байрандаар олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтуудыг ашиглах боломжгүй болж байгаа аж. Тус захирамжийн хэрэгжилтийг ханган, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг газар, хэлтэс, агентлагийн дарга, захирал, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт аймгийн удирдлага үүрэг болгов.
Мөн албан бичиг баримтыг олон нийтийн сүлжээгээр дамжуулах болон тусгай программ хангамж ашиглан олон нийтийн сүлжээнд хандахыг хориглох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах юм байна.
                                                                                                          Б.Мөнхзул



Монгол брэнд