top banner

Сүхбаатар аймгийн нийт нутгаар бороо орлоо


2018-07-02 17:21:39
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар хур бороо орж, ган тайлагдан хүн малын зоо тэнийж байна. Өнгөрсөн шөнөөс эхлэн, өнөөдрийн 15 цаг хүртэл ихэнх нутгаар бороо үргэлжлэн орсон байна. ялангуяа хамгийн их гантай гэх Баяндэлгэр, Түвшинширээ сумдаар усархаг бороо орж, Баяндэлгэр сумын зарим гол үерлэжээ.

Энэ талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас мэдээлэхдээ “өнгрсөн шөнийн 03 цагаас эхэлсэн бороо Ээлэнцагаан, Наран, Дарьганга сумдаас бусад нутгийг хамарсан. Харин өнөөдрийн тухайд нийт нутгийг хамарсан бороо орсон. Мөн энэ сарын 07-ноос 08-ны өдрүүдэд зарим нутгаар дахин дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.” гэлээ.

Тус аймгийн нийт нутгаар өдөртөө 25-33, шөнөдөө 10-19 градус дулаан байна.
Т.Одончимэг
 

Монгол брэнд