top banner

800 оноо авсан дөрвөн хүүхдэд мөнгөн урамшуулал олгоно


2018-07-03 12:48:38
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан дөрвөн хүүхдийг 1,5 сая төгрөгөөр урамшуулахаар боллоо.
Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын салбарын үйл ажиллагааг чанаржуулах, багш сурагчдын мэдлэг мэдээлэл, амжилтыг ахиулах зорилгоор "Оюун хурд", "Англи хэлтэй-Өмнөговь", "Хүүхэд хөгжлийн түлхүүр" зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Түүнээс гадна багш сурагчдын амжилтыг урамшуулан ахиулахаар улсын чанартай олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад аймагтаа хамгийн өндөр оноо авсан сурагч, бэлтгэсэн багш, сурагчдыг аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Тодруулбал 2017 оны ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 1,500,000 төгрөгөөр, 760-с дээш оноо авсан сурагчдыг 1,000,000 сая төгрөгөөр шагнасан бол 2018 онд уг урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 2017-2018 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийг 983 хүүхэд амжилттай суралцан төгсч элсэлтийн ерөнхий шалгалтыг 969 хүүхэд өгчээ. Үүнээс дөрвөн хүүхэд буюу биологи, нийгмийн тухай мэдлэгээр Д.Маралнаран, Д.Мягмаржав, У.Цолмонбаяр, Б.Одгэрл нар 800 оноо авч өөрсдийн сурсан мэдсэн, мэдлэг оюунаараа бусдыгаа хошуучиллаа.
Энэхүү амжилт гаргасан сурагчдад дээрх урамшууллыг олгосоноор элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авч хүссэн сургуульдаа элсэх, өмнөх амжилтуудаа бататган ахиулахад дэмжлэг болно гэж үзэж байгаа юм. 

Д.Мишигсүрэн


Монгол брэнд