top banner

150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ


2018-07-03 14:12:39
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Өнөөдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт 150 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо. Тус баг 1740 орчим өрх, 6000 гаруй иргэнтэй бөгөөд нэг ч сургууль, цэцэрлэггүй юм. Иймд улсын төсвийн нэг тэрбум 700 сая төгрөгөөр Орхон аймгийн “Ээлт өлгий” ХХК барилгын ажлыг гүйцэтгэхээр болж өнөөдөр орон нутгийн удирдлагуудыг урьж шавийг нь тавьж багийн иргэдэд мэдээлэл өглөө.
Цэцэрлэг барих төсвийг УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга О.Содбилэг улсын төсөвт тусгасан аж. Үүний дагуу БСШУЯ-аас орон нутагт тендерийн эрх шилжин ирсэн байна. Цэцэрлэгийн барилгыг ирэх оны дөрөвдүгээр улиралд хүлээлгэн өгөх аж. Шав тавих ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Б.Оюун-Эрдэнэ


Монгол брэнд