top banner

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошино


2018-07-03 15:36:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 05-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороошино гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ сарын 05-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06, 07-нд ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 06,07-нд ихэнх нутгаар, 08-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 05, 06-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Өнөөдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Орхон, өврийн Шаргалжуут, Түй, Богд, Буянт, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хурх, Эг, Хэрлэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-30 см,  Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 70 см даван тус тус үерлэж байна. Иймд дээрх голын сав  дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага,  ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхаарууллаа.


Монгол брэнд