top banner

Кембриджийн их сургууль дээр монгол судлалын форум зохион байгуулна


2018-07-03 15:53:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол ИБУИНВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Кембриджийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төв, Лондон дахь Монгол Улсын Элчин сайдын яам хамтран энэ оны 12 дугаар сард тус сургууль дээр "Кембридж Монгол форум"-ыг зохион байгуулна. Форумаар Монголын соёл судлал, эдийн засаг, дипломат харилцаа болон улс төр судлалын салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм.

Түүнчлэн Монгол, Британийн судлаачид "Монгол дахь засаглал ба хошуучлал", "Монголын геополитик, геоэкономик болон дипломат харилцаа", "Монгол судлалыг хөгжүүлэх Монгол – Британийн хамтын ажиллагаа" гэсэн гурван үндсэн сэдвээр эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Цаашид "Кембридж Монгол форумыг"-ыг хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон байна.  
Л.Нандиа


Монгол брэнд