top banner

Өндөр-Улааны малчид түүхий сүүний бяслагтай ширгээмэл ааруулын патентийг долоон жил өмчилнө


2018-07-03 16:14:53
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан сум цагаан идээ боловсруулах арга, технологиороо гайхагддаг. 2015 онд тус сумын тавгийн идээ бэлтгэх аргыг Оюуны өмчийн газраас патентжуулсан байна.

Үүний дараа энэ онд тавгийн идээ засахад зориулагдсан түүхий сүүний бяслагтай ширгээмэл ааруул хийх аргыг Оюуны өмчийн газрын даргын 64 тоот тушаалаар 2408 дугаартай гэрчилгээ бүхий ашигтай загвараар баталгаажуулжээ. Харин сумын малчид энэхүү загварыг 7 жилийн турш өмчлөх эрхтэй юм.

Ингэснээр Өндөр-Улаан сумын нэрийг барьж өөр аймаг, сумын цагаан идээ худалдаалагддаг байдал цэгцэрнэ гэж үзэж байгаа ажээ.  
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд