top banner

Даланзадгадад хатуу хучилттай зам барьж байна


2018-07-03 17:24:29
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад хатуу хучилттай 7 км авто зам барих ажил эхлээд байна. 
Энэ бүтээн байгуулалтын ажлыг "Дардан говь" ХХК хийж гүйцэтгэж байна. Даланзадгад сумын 5 чиглэлд 7 км авто зам, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлыг  цогцоор нь хийхээр ийн ажлаа эхлээд байна.  Уг замын дагуух цогц ажлыг энэ оны 11 дүгээр сарын 10 гэхэд дуусгаж ашиглалтад оруулах юм.

Тус аймагт орон нутгийн төсвийн 8,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. 2018 оныг Өмнөговьчуудын хувьд их бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбоотойгоор аймгийн удирдлагууд төдийгүй, хувийн аж ахуй нэгж иргэд ч уг бүтээн байгуулалтад гар бие оролцсоор байгаа юм. 

Д.Мишигсүрэн


Монгол брэнд