top banner

MERIT төслийн долоон дахь сургалт боллоо


2018-07-03 17:46:56
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт хэрэгжиж буй Канад улсын MERIT төслийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсүүд болон харьяа агентлагуудын мэргэжилтэн, албан хаагчид, сумдын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нарт “Ухаалаг зорилго, зорилт”, “Төлөвлөлтийн хэрэгжилт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан хэлтэс, агентлагууд цаашид тус тусын ажлын төлөвлөгөөг гаргахдаа сургалтаас олж авсан мэдлэгт тулгуурлан илүү нарийвчилсан төлөвлөгөөг гаргахад тус сургалтын зорилго чиглэсэн байна.

Сургалтыг MERIT төслийн Техникийн зөвлөх Эрика Ричие удирдан явуулсан юм. Сургалтын хүрээнд Дундговь аймгийн үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр суурилан хэрхэн ухаалаг зорилго, зорилтыг тодорхойлон, амжилттай төлөвлөлт хийх талаар лекц тавьж, хэлтэс тус бүр багт хуваагдан, багаараа хамтран ажиллажээ.
 Б.Ундармаа

Монгол брэнд