top banner

Засаг даргын хөтөлбөрийг тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэлээ


2018-07-04 11:40:33
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаас аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийг тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэлээ.
Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр 2018 оны хагас жилийн байдлаар 65,8 хувийн биелэлттэй  байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар илтгэсэн юм.
Нутгийн захиргааны байгууллагын бодлого, шийдвэрт иргэдийн оролцоог хангах,  байгууллагын нээлттэй, ил тод байдлыг өргөжүүлж, төрийн албанд бүтээлч санаа, шилдэг арга зүйг нэвтрүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмж, албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, ХАА, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажлуудыг  хийж  эхэлжээ гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзлээ.
Аймгийн ИТХ-ын шийдвэрээр эрхэлсэн ажил үйлчилгээний чиг үүрэг, нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу  “Хөгжлийн хөтөч “ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, ажлын явц, авсан арга хэмжээ, гарсан үр дүнг иргэд олон нийтэд сайтар мэдээлэх, төрийн ажил үйлчилгээний ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллахыг бүх шатны Засаг дарга, хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлагуудад үүрэг болгоод байна.
М.Батжаргал


Монгол брэнд