top banner

Өмнөд Солонгосын хамтлагийн уран бүтээл АНУ-ын шилдэг дуунуудын жагсаалтад багтсаар байна


2018-07-04 11:46:14
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын “Би-Ти-Эс” хамтлагийн дуу зургаан долоо хоног дараалан АНУ-ын шилдэг дуу болон цомгуудын жагсаалт болох “Биллбоард”-ын жагсаалтад багтаж байгаа тухай уг хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжлав.

“Би-Ти-Эс” хамтлагийн сүүлд гаргасан “Love Yourself: Tear” цомог нь энэ долоо хоногт “Биллбоард”-ын шилдэг 200 цомгийн гучдугаар байрт жагссан нь өнгөрсөн тавдугаар сарын 27-нд уг жагсаалтад багтаж эхэлснээс хойш зургаан долоо хоног дараалан шилдэгт орж буй нь энэ ажээ. Мөн дээрх цомгийн “Хуурамч хайр” дуу нь мөн адил шилдэг 100 дууны жагсаалтад багтсаар байгаа юм байна.

Уг хамтлагийн менежментийн баг энэ тухай мэдээлэхдээ, “Өмнөд Солонгосын уран бүтээлчдээс анх удаа “Биллбоард”-ын гол хоёр жагсаалтад хамгийн удаан тасралтгүй багтсан үзүүлэлт болж байна” гэжээ.

Э.Хулан
 


Монгол брэнд