top banner

Яаралтай тусламжинд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зөвлөлдөх уулзалт болж байна


2018-07-04 12:38:41
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Баруун бүсийн аймгуудын яаралтай тусламжийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон яаралтай тусламжийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн Говь-Алтай дахь салбар сургууль, Нэгдсэн эмнэлэг хамтран баруун бүсийн аймгуудын яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн сургалт зөвлөлгөөнийг анх удаа Алтай хотноо зохион байгуулж байна. 

Уг арга хэмжээнд Тайвань улсын Тай-Пей хотын анагаах ухааны сургууль, Тай-Пей хотын шуурхай удирдлагын төвийн дарга нар, “Жайка” ОУБ-ын төлөөллүүд болон Монгол Улсын төв эмнэлгүүд, баруун бүсийн  аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд, эмч нар оролцож байна. Мөн баруун бүсэд хамаарагдах Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүд, олон нийтийн байгууллага, Онцгой байдлын газар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нар гээд нийт 150 хүн яаралтай тусламжийн үйл ажиллагааг сайжруулах сургалтад хамрагдаж байгаа юм. 
Сургалт хоёр өдөр үргэлжлэх ба өнөөдөр “Яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэлд олон нийтийн оролцоо” сэдвээр сургалт эхэлсэн бол маргааш буюу энэ сарын 5-ны өдөр болох баруун бүсийн аймгуудын зөвлөлдөх уулзалтаар сургалт өндөрлөх юм. 
Э.Нарангэрэл
 

Монгол брэнд