top banner

Орон нутагт олон нийтийн оролцоотой гал унтраах баг бэлтгэлээ


2018-07-04 14:02:31
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Улаан Загалмай хороо нь Австралийн Улаан Загалмай Нийгэмлэгийн санхүүжилтээр тус аймгийн Шарга суманд долоодугаар сарын 3-ны өдөр "Олон нийтийн оролцоотой гал унтраах баг"-ийг бэлтгэн, найман сая төгрөгийн санхүүжилттэй галын усан хөөрөг, иж бүрэн тоног төхөөрөмж хамгаалалтын малгай, бээлий, хувцас хэрэглэлийг хүлээлгэн өглөө.

Багийн гишүүд нь Шарга сумын Улаан загалмайн анхан шатны хорооны гишүүд ба тэдгээрийг сумын ЗДТГ-аас сонгон гурван удаагийн сургалтад хамруулж гал унтраах багийг албан ёсоор бүрдүүлсэн гэнэ. 
Тус баг нь15 гишүүдээс бүрдэж буй ба тэдэнд гамшиг осол аюулт үзэгдлээс өөрийгөө болон бусдыг хэрхэн цаг алдалгүй авран хамгаалах мэдлэг чадвар олгох сургалт, чадавхижуулах дадлага сургуулилтыг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулсан төдийгүй цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн зөв хангаж ажиллах талаар заавар зөвлөгөө өгчээ. 
Мөн тус  сумын ард иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулах бэлэн байдлаа хангах, иргэд өөрт болон бусдад анхны тусламж үзүүлэх чадавхи, мэдлэг олгох зорилгоор эрүүл мэнд анхны тусламж, гал түймэр, газар хөдлөлт, химийн бодис зөв зохиостой хэрэглээ, хүн малын гоц халдварт өвчин зэрэг сэдвүүдээр “БЭЛЭН БАЙ” сургалт явуулсан юм.
 
Э.Нарангэрэл
 

Монгол брэнд