top banner

Тэнгисийн ёроолд хадгалагдан үлдсэн үнэт өв сангаа хамгаалахыг уриалжээ


2018-07-04 17:44:35
Зураг
ТИРАНА. /АП/. Албани улсын Газрын дундад тэнгисийн эргийн дагуу тэнгисийн ёроолд хадгалагдан үлдсэн эртний олдворууд хийгээд Ром, Грекийн үед сүйрсэн хөлөг онгоцнуудын их хэмжээний үлдэгдэл зэргийг гарган авч, музей байгуулахыг эрдэмтэн судлаачид тус улсын эрх баригчдад уриалсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Өнгөрсөн мягмар гарагт болсон усан доорхи археологи судалгааны асуудлаархи эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Албанийн археологчид тус улсын баруун өмнөд хэсэг буюу Грек улстай хиллэдэг бүс нутгийн ойролцоох тэнгисийн гүнд хадгалагдан үлдсэн эртний үнэт олдворууд нь эрдэнэсийн тонуулчдын гарт хялбархан орж буйг анхааруулсан байна.

Албанийн археологич Неритан Цека хэлэхдээ “Албаничууд хийгээд гадаадын жуулчдад зориулсан музей байгуулах цаг нь болсон. Манай улсын эргийн шугам дагуу байрладаг зоогийн газруудыг чимдэг байсан эртний вааран эдлэлүүд хэдийнээ харагдахаа больсон нь тонуулчдын гараар орж алга болж буйн илрэл юм” гэжээ.

Э.Хулан
 


Монгол брэнд