top banner

Т.Султаны "Бөрт чоно" түүхэн жүжиг театрын тайзнаа амилна


2018-07-04 21:07:24
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, түүхч Т.Султаны "Бөрт чоно" түүхэн жүжгийг энэ сарын 9-ний өдөр аймгийн Хөгжимт Драмын Театрт анх удаа тоглох гэж байна.

Уг бүтээлийг зохиолч 2010 онд бичжээ. Казах түмний ХVIII зуунд амьдарч байсан үндэсний баатар Ер Жанибекийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн, тухайн үеийн нийгмийн амьдрал, нөхцөл байдлыг харуулсан жүжгийн найруулагчаар нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Өсерхан ажиллаж байна.

Т.Султан нь 1960 оноос бичсэн өгүүллэг, тууж, жүжиг, романуудаас бүрдсэн бүтээлийн XV боть номоо өнгөрсөн жил хэвлүүлсэн юм. Энэ жил XVI ботио гаргахаар ажиллаж байгаа аж. Нийтдээ 12 жүжиг, кино зохиол бичсэнээс "Архалых" "Бэр",  "Өнчрөгсөд" зэрэг жүжгүүд нь аймгийн театрын тайзнаа тавигдаж, "Туулсан зам", "Тэнгэрлэг нутаг" баримтат кино, "Гэрээс" уран сайхны кино нь дэлгэцнээ амилж байжээ.


Ө.Нурболат



Монгол брэнд