top banner

Цагааннуурын боомт маргаашнаас уртасгасан цагаар ажиллана


2018-07-05 09:39:10
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын баяр наадам ойртож, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомт энэ сарын 6-10, 16-21-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд уртасгасан цагаар үдийн цайны завсарлагагүйгээр ажиллахаар болсон талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Уг асуудлыг өчигдөр болсон Цагааннуур дахь Боомтын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 

Харин аймгийн Гаалийн газраас өгсөн мэдээллээр тус боомт нь наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-15-ны хооронд амрах ажээ.

Ө.Нурболат


Монгол брэнд